Бяцхан нярайд зориулсан хувцас, ороолт, малгай, толгойн тууз чимэглэл, ор сандал, дэвсгэр зэрэг бүх хэрэгтэй зүйлс бидэнд бий.

01 / 33

Эндээс таны хүүхдийн түүх эхэлж байна.

Бяцхан ам хамар, гар хөл :) ... Гэхдээ тэд маш хурдан томрох болно. Нярайн үе нь хүүхдийн төрснөөс эхлэн 28 хоног хүртэлх хугацааг хэлдэг. Харин нярайн гэрэл зураг нь дөнгөж төрсөн хүүхдийн биеийн онцлог болох эхийн хэвлийд байсан шигээ уян хатан чанар алдагдаж эхлэхээс өмнө буюу төрснөөс 15 хоног дотор авагддаг. Та энэ хугацаанд зураг авалтыг хийлгэснээр илүү олон поз болон хувцас хэрэгслийн сонголттой зурагтай болох боломжтой. Эдгээр гэрэл зургуудаар бид танд насан туршдаа инээмсэглэх дурсамжийг үлдээж байна.